Хайх

2012/05/22

Аквариумны ургамал Part I

Сайн байцгаана уу? Сүүлийн үед завгүй блогтоо шинэ юм хум нэмэлгүй удсандаа хүлцэл өчье. Гэхдээ ямарч байсан загас жараахайгаа тэжээсээр блогоо сайжруулсаар байхыг бодож байна. Мэргэжлийн биш ч гэсэн сонирхогчийн түвшинд ойлгосон ургамлын тухай мэдээллээсээ хуваалцхаар шийдлээ.



Аквариумд амьд ургамал ургуулахад дараах хүчин зүйлсийг мэдэж байх хэрэгтэй.


Ургамлын бүтэц
Байгаль дээрх ургамлын биологи
Усны чанар, цэвэршүүлэлт
Зөв хайрга
Ургамал сонголт
Аквариумын гэрэл
Ургамлын хооллолт
Ургамлын үржил
Ургамжуулсан аквариумын арчилгаа
Ургамалд тохирох загас гэх мэт


Ургамал нь байгалийн тэнцвэрт байдлыг хадгалдаг гол хүчин зүйл юм. Ургамал орчныхоо элементүүдийг өөрт агуулж инерги хуримтлуулж амьдардаг ба энэ үйл явцыг Фотосинтесис гэнэ.


Ургамлын анатоми


Ургамал үндэс, гол бие, навч, цэцэг гэсэн хэсгүүдээс бүрддэг. Зарим Мосс (хөвд) Ферн төрлийн ургамлууд цэцэглэгдэггүй.


Үндэс нь зангуу, тэжээл хуримтлуулах, тэжээл хадгалах хэсгүүдтэй, . Мөн хлорофил цуглуулдаггүй учир цагаан өнгөтэй байдаг. Зарим ургамлууд үндсээрээ салаалж үрждэг.


Гол бие нь навч үндэснээс хэрэгцээт бодисуудыг цуглуулж инерги агуулдаг.


Навч нь нарны гэрлийг шингээх, о2 ялгаруулах, со2 шингээх үүрэгтэй.


Цэцэг бол үр боловсруулах үржлийн эрхтэн болдог.


Фотосинтез нь явагдах зарчим


Ургамал усан дахь H2O (Усны молекул) CO2 (Нүүрсхүчлийн хий) ыг нарны гэрлийн үйлчлэлээр инергийн үүсвэр глюкоз (Сахар) болгон биедээ хуримтлуулж үлдэгдэл О2 (хүчилтөрөгч) -ыг буцааж гадагшлуулдаг. Хэрэв аль нэг элемент нь үгүй бол фотосинтез явагдадгүй. 




Фотосинтез явагдах хэмжээ


Фотосинтез нь өдрийн цагаар нарны гэрэлд явагддаг ба хоногт 12 цаг үргэлжилнэ. Удаан ургадаг ургамлууд гэрлийн туяа багатай сүүдэрхэг орчинд байдаг бол хурдан ургалттай ургамлууд инерги зарцуулах тусам их гэрэл со2 дулаан шаарддаг байна. СО2 температур таарсан нөхцөлд ургамал жигд эрүүл хурдан ургадаг. 

Ургамлын хоололт
Хлорофилл нь ургамлын ногоон өнгийн пигмент (будагч бодис) бүрдүүлэх ба нарны гэрлийн тусламжтайгаар хүчилтөрөгч ялгаруулах нь түүний үндсэн үүрэг юм. Мөн бүтцийн хувьд гемоглобинтэй төстэй, харин төвдөө төмрийн оронд магни, нитроген зэргийг агуулна. Мөн ногоон өнгийн ургамлууд нь магнийн эх үүсвэр болно. Түүнчлэн хлорофилл нь загасны бие организмд шингэж, улмаар цусан дахь шинэ эсийг бүрэлдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Зарим удаан ургалттай ургамлууд шар улаан ягаан гэх мэт өнгөтэй байдаг нь өөр төрлийн пигмент агуулдагтай холбоотой. 




Ургамлын амьсгал

Ургамал шөнө гэрэлгүйд хуримлуулсан инерги, со2 гадагш тарааж хүчилтөрөгчөөр амьсгалж, глюкозоор хооллодог. Ингэж инерги гадагшлуулах явцад ургамлын судлууд хооллож ургаж байдаг.


Буруу зөрүү зүйл байхыг үгүйсгэхгүй тул та бүхэн өөрсдийн мэдлэгийг нэмэрлээрэй. Өөрийнхөө ургамлын тухай ойлголтоос эхний удаад хүргэлээ. Дараагийн 2-р хэсэгт ургамлын төрөл, анатоми, хооллолт, арчилгаа зэргийг дэлгэрэнгүй оруулая. Түр пока...
























7 comments:

  1. GreenTerroriin tul hudaldaj avna hemjee3 4cm bval sain l bn...

    ReplyDelete
  2. End zagas zarga geed setgegdluud deer bichiid baigaa nohduud 1 moson zurgiin oruulchaach yag yamar yum baigaagiig ni harj l baij awiishd

    ReplyDelete
  3. hey ene blogoo adminuud n marttsiimuu haishai ym be medee nemeechee zun ehelchleeshdee

    ReplyDelete
  4. Пар -КОЙ- эржгэр angelfish зарна. Үнэ 60.000 мөн 110,50,40 литрийн 3-н аквариум хямд зарна.Утас 99808337.

    ReplyDelete
  5. aquarium avah hun bna uu ? Tumur araamtai 100lt-iin aquarium.buh heregseltei ni shuu!!!

    ReplyDelete
  6. shineer tejeeh yumsan...........

    ReplyDelete
  7. What is the best casino to play with a smartphone? - DRMCD
    The Android mobile casino app was developed by Betsoft, but they are still one of the 상주 출장샵 first mobile casinos 의정부 출장마사지 to offer mobile 충청남도 출장샵 gaming 광양 출장마사지 as well. In 2021, it became one 김천 출장안마 of

    ReplyDelete

image description image description