Slide

Танайд зочлоё

Шинээр нэмэгдсэн

Авна зарна

Зөвлөгөө

Мариогийн аквариум

Супер Марио в аквариуме (9 фото + видео)

 Нэг үе дэлхий дахиныг байлдан дагуулж байсан хуучны аркад тоглоом болох мариог Cedrick Bearss гэгч залуу аквариумд дахин бүтээжээ. Нийтлэлийг үргэлжлүүлэн юугаар яаж хийсэн тухай фото видеог үзээрэй.
Супер Марио в аквариуме (9 фото + видео)
Супер Марио в аквариуме (9 фото + видео)Супер Марио в аквариуме (9 фото + видео) Супер Марио в аквариуме (9 фото + видео)Супер Марио в аквариуме (9 фото + видео)Супер Марио в аквариуме (9 фото + видео)Супер Марио в аквариуме (9 фото + видео)Супер Марио в аквариуме (9 фото + видео)Супер Марио в аквариуме (9 фото + видео)

Аквариумны ургамал Part I

Сайн байцгаана уу? Сүүлийн үед завгүй блогтоо шинэ юм хум нэмэлгүй удсандаа хүлцэл өчье. Гэхдээ ямарч байсан загас жараахайгаа тэжээсээр блогоо сайжруулсаар байхыг бодож байна. Мэргэжлийн биш ч гэсэн сонирхогчийн түвшинд ойлгосон ургамлын тухай мэдээллээсээ хуваалцхаар шийдлээ.


Аквариумд амьд ургамал ургуулахад дараах хүчин зүйлсийг мэдэж байх хэрэгтэй.


Ургамлын бүтэц
Байгаль дээрх ургамлын биологи
Усны чанар, цэвэршүүлэлт
Зөв хайрга
Ургамал сонголт
Аквариумын гэрэл
Ургамлын хооллолт
Ургамлын үржил
Ургамжуулсан аквариумын арчилгаа
Ургамалд тохирох загас гэх мэт


Ургамал нь байгалийн тэнцвэрт байдлыг хадгалдаг гол хүчин зүйл юм. Ургамал орчныхоо элементүүдийг өөрт агуулж инерги хуримтлуулж амьдардаг ба энэ үйл явцыг Фотосинтесис гэнэ.


Ургамлын анатоми


Ургамал үндэс, гол бие, навч, цэцэг гэсэн хэсгүүдээс бүрддэг. Зарим Мосс (хөвд) Ферн төрлийн ургамлууд цэцэглэгдэггүй.


Үндэс нь зангуу, тэжээл хуримтлуулах, тэжээл хадгалах хэсгүүдтэй, . Мөн хлорофил цуглуулдаггүй учир цагаан өнгөтэй байдаг. Зарим ургамлууд үндсээрээ салаалж үрждэг.

Гол бие нь навч үндэснээс хэрэгцээт бодисуудыг цуглуулж инерги агуулдаг.

Навч нь нарны гэрлийг шингээх, о2 ялгаруулах, со2 шингээх үүрэгтэй.

Цэцэг бол үр боловсруулах үржлийн эрхтэн болдог.


Фотосинтез нь явагдах зарчим


Ургамал усан дахь H2O (Усны молекул) CO2 (Нүүрсхүчлийн хий) ыг нарны гэрлийн үйлчлэлээр инергийн үүсвэр глюкоз (Сахар) болгон биедээ хуримтлуулж үлдэгдэл О2 (хүчилтөрөгч) -ыг буцааж гадагшлуулдаг. Хэрэв аль нэг элемент нь үгүй бол фотосинтез явагдадгүй. 




Фотосинтез явагдах хэмжээ


Фотосинтез нь өдрийн цагаар нарны гэрэлд явагддаг ба хоногт 12 цаг үргэлжилнэ. Удаан ургадаг ургамлууд гэрлийн туяа багатай сүүдэрхэг орчинд байдаг бол хурдан ургалттай ургамлууд инерги зарцуулах тусам их гэрэл со2 дулаан шаарддаг байна. СО2 температур таарсан нөхцөлд ургамал жигд эрүүл хурдан ургадаг. 

Ургамлын хоололт
Хлорофилл нь ургамлын ногоон өнгийн пигмент (будагч бодис) бүрдүүлэх ба нарны гэрлийн тусламжтайгаар хүчилтөрөгч ялгаруулах нь түүний үндсэн үүрэг юм. Мөн бүтцийн хувьд гемоглобинтэй төстэй, харин төвдөө төмрийн оронд магни, нитроген зэргийг агуулна. Мөн ногоон өнгийн ургамлууд нь магнийн эх үүсвэр болно. Түүнчлэн хлорофилл нь загасны бие организмд шингэж, улмаар цусан дахь шинэ эсийг бүрэлдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Зарим удаан ургалттай ургамлууд шар улаан ягаан гэх мэт өнгөтэй байдаг нь өөр төрлийн пигмент агуулдагтай холбоотой. 




Ургамлын амьсгал

Ургамал шөнө гэрэлгүйд хуримлуулсан инерги, со2 гадагш тарааж хүчилтөрөгчөөр амьсгалж, глюкозоор хооллодог. Ингэж инерги гадагшлуулах явцад ургамлын судлууд хооллож ургаж байдаг.


Буруу зөрүү зүйл байхыг үгүйсгэхгүй тул та бүхэн өөрсдийн мэдлэгийг нэмэрлээрэй. Өөрийнхөө ургамлын тухай ойлголтоос эхний удаад хүргэлээ. Дараагийн 2-р хэсэгт ургамлын төрөл, анатоми, хооллолт, арчилгаа зэргийг дэлгэрэнгүй оруулая. Түр пока...
























240 ëèòðèéí àêâàðèóìûã çàðíà.

 Óðò íü 150 ñì, ºðãºí íü 40 ñì, ºíäºð íü 50 ñì øèëíèé çóçààí 7 ñì íèéò 240ëèòð óñ öýâýð îðäîã àêâàðèóìûã çàðëàà. ¯íýý õýëýýä ñàíààíä òààðóóëáàë öýâýðõýí ãàãíàñàí òºìºð òàâèóðûã äàãàëäóóëíà. Óòàñ: 9520-0281


Red swordtail fishies for sale! 99995440

Махчин мангас...



Одоо та бүхэн сүрэг сардинаар өдрийн хоолоо хийх гэж байгаа 15 метр урттай халимны зургийг олж харах болно. Харин түүний яг дэргэд гэрэл зурагчин Даг Перрин хооллож буй аварга загасны зургийг дарах “өлсгөлөнгөө” дарахаар амь насаараа дэнчин тавин, Пинокиогийн үлгэрийг өөр дээрээ туршихаас ч эмээлгүй шумбана. Ингээд халим хооллож байгаа ер бусын үзэгдлийн дүр зурагтай танилцана уу.



www.caak.mn (8 фото)

1. Лусын амьдралын фото дүр зургийг ангуучилдаг гэрэл зурагчин Даг Перрин болон түүний хамтрагч болох шумбагч Бренд Коул нарын Мексикийн эрэг хавьд авсан гэрэл зургуудыг та харж байна.

www.caak.mn (8 фото)

2. Тэд Мексикийн Бах-ын хойгийн ойролцоох далайд шумбаж, усан доорхи амьдралын сонин хачинг ангуучлахаар гэрэл зургийн аппаратаа чирч явжээ.

www.caak.mn (8 фото)

3. Каба Сан Лукас  -ын ойролцоо тэд гэнэт 15 метрийн урттай Брайд гэдэг нэртэй халимтай тааралдсан байна. Брайд тэр үед сардин болон криль загасны сүргийг залгиж, хооллож байжээ.

www.caak.mn (8 фото)

4. Сардин, крилээс гадна халимны ойр хавьд өлсгөлөн марлин болон далайн арслангууд байсан аж.

www.caak.mn (8 фото)

5. Аварга загасны хувьд тааламжтай хоол хүнс ихээр цугласан, энэхүү далайн “гал тогоонд” халим гэнэт гарч ирсэн байна.

www.caak.mn (8 фото)

6. Судалт Брайд нь ихэвчлэн цэнхэр халимтай андуурагддаг, маш ховор төрлийн халим юм. Эрдэмтэд энэ амьтны талаар маш бага мэдээлэлтэй байдаг учраас тоо толгойг нь ч гаргаагүйд гайхах зүйлгүй.

www.caak.mn (8 фото)

7. Гэрэл зурагчид хооллож буй ховор халимны зургийг тун ойроос авч чадсандаа маш их бахархаж байгаа нь дамжиггүй.

www.caak.mn (8 фото)

8. Халим гэнэт амаа ангайн зурагчдын зүг чиглэж, сардин загаснуудыг залгиж эхэлсэн бөгөөд Брэндоныг хармагцаа буцаж эргэжээ.

Тайлбарыг Caak.mn-ээс хусав.

Ухаалаг шийдэлтэй аквариум

Дизайнер Craig & David нар NoClean Aquariums™ нэртэй аквариумтай танилцацгаая. 

Энэ аквариумыг нарутал орчинг хүсэгчдэд зориулж бүтээсэн ба гэрт оффист хаа ч тавих боломтойгоор шийджээ. Дээр нь угааж заваарахгүй цаг хугацаа хэмнэхийн дээр ус сэлгэхэд асуудалгүй болгож өгсөн байна.

NoClean Desktop Аквариум: Бол өөрөөсөө  цэвэршүүлэгч систем, эко орчинд нийцтэй, ердөө 60 сек хугацаа зарна.


Өөрөөсөө цэвэршүүлэгч систем нь ердөө физикийн хуулийг баримталдаг. Загас ургамал хайргаа хөдөлгөх хэрэггүй. Хэн ч хэзээ ч цэвэршүүлэх боломжтой.
Ямар нэгэн цахилгаан үүсгүүр филтерт мөнгө үрэх хэрэггүй. Хаягдал усаа аяганд тосч өвөөр ургамал цэцэг услахад органик бордоо болж өгдөг. Хүн бүрийг "Ядрахгүйгээр аквариумаа тольдож баясцгаая!" гэнэ шүү. 
Ажиллагаа нь физикийн хуулийг энгийнээр ашигласан ба ус хийх үед ургамал чулуунд тунасан хаягдал гуурсаар дээш түрэгдэж гадагшилдаг. Энэ аквариумд тохирох загас бол  бетта байх аж. Өмнө нь беттаг жижиг шилэн саванд тэжээхэд усны найрлага амархан бохирдож, аквариумны эрүүл ахуй амархан мууддаг байсан бол энэ танк тэр бүх асуудлыг шийдвэрлэсэн гэж хэлж болно.


Аквариумд 2 литр ус ордог 5 мм  зузаан шилээр хийгдсэн ажээ. Хүсвэл сууринд нь жижиг LED гэрэл байрлуулах боломжтой.
 Аквариумд дагалдах чимэглэл
Сайн ярьвал өөрслөө ч хийчихэж болохоор санаа байгаа биз. Хүнд бэлэглэхэд тохиромжтой эд юм. 





Anubias barteri var. nana



Жараахай тэжээгчидээр сонин юу байцгаана. Анх нээж байснаас хойш админуудтайгаа нилээдгүй загасны холбогдолтой мэдээ нийтлэл бичиж орууллаа. Сонирхол нэгт админ залуустаа загас сонирхогчдийн өмнөөс баярлаж явдагаа хэлчихье. Anubias barteri var. nana ургамлын тухай танилцуулий. ФБ лайк, шэйр сэтгэгдлүүдээс чинь харж байгаад цааш үргэлжлүүлж ургамлын төрөл зүйлүүд, арчилгаа талаар мэдээ бэлтгэх эсэхээ шийднэ шүү.

Анубиас нь Төв Африкаар тархсан байдаг Araceae овгийн хагас усны болон бүрэн усны ургамлын зүйлд багтдаг цэцэгт ургамал юм. Байгаль дээрээ жижиг гол горхинд ургах боловч зөвхөн намгархаг хэсгээс л олж болно. Мөн ихэвчлэн сүүдэрхэг хэсэгт ургадаг энэ ургамлыг эртний египетийн үхлийн дараах бурхан Анубиасын нэрээр нэрлэжээ. 1857 Heinrich Wilhelm Schott анх судалж Anubias afzelii болон бусад төрлүүдийг нээж байжээ.

Anubias afzelii
Anubias barteri
Anubias gigantea
Anubias gilletii
Anubias gracilis
Anubias hastifolia
Anubias heterophylla
Anubias pynaertii
гэсэн дэд төрлүүд байдгаас аквариумд хамгийн ихээр ургуулдаг Anubias barteri - тай танилцацгаая.

Голдуу чулуу, үндсэн дээр байрлуулж хэрэглэдэг. Ихэнх ургамлуудтай зохицож өнгөний контраст нэмж өгдөг. Анубиас нь ерөнхийдөө бүдэг гэрэлтүүлэгтэй орчинд дуртай ба зөвхөн бүдэг гэрэлтэй үед усан дотор цэцэглэдэг. Аквариумд байрлуулахдаа сүүдэрхэг газар байрлуулах хэрэгтэй ба гэрэлтэй нөхцөлд навчинд нь замаг тогтдог.

Анубиасыг маш олон акваристууд сонгож ургуулдагийн учир нь арчилгаа багатай амар, гэрэл тэжээл, бордоо бага шаарддаг, загас идэдгүй зэрэг юм. Мөн алтан загас болон африк цихлидтэй аквариумд хийхэд тохиромжтой цөөн төрлийн ургамлын нэг юм.

Anubias barteri нь дотроо:

Anubias barteri var. angustifolia
Anubias barteri var. barteri
Anubias barteri var. coffeefolia
Anubias barteri var. caladiifolia
Anubias barteri var. glabra
Anubias barteri var. nana
гэсэн төрлүүдтэй байдаг.
________________________
*var. variation буюу төрөл товчлол

Анубиасууд голдуу бараавтар ногоон өнгөтэй байдаг ба навчны хэлбэр нь төрөл зүйл бүрдээ өөр хэлбэртэй байна.

Үржихдээ мөчирөөр хуваагдаж эсвэл салаалж үрждэг. Салаалж үржихдээ хөрс хайргатай нөхцөлд боломжтой ба байхгүй тохиолдолд бол ялзарч үхдэг. Мөн үрээр үржих боломжтой.

Энэ төрөл зүйлийн ургамлууд нь байгаль дээрээ маш удаан ургадаг. Ойролцоогоор гурван долоо хоног бүр нахиа гөлөглөх ба түүнээс удах тохиолдол ч байдаг. СО2 шаардахгүй ургадаг цөөн хэдэн ургамлын нэг гэдэг боловч зарим хоббитнууд энийг үгүйсгэж СО2, гэрэлтүүлгийн тусламжтай өндөр үр дүнтэй ургуулсан байдаг.

Хамгийн элбэг байдаг Schott-ын, Anubias barteri нь хамгийн олон төрөл зүйлтэй байдаг. Хамгийн том нь Chevalier ex Hutchinson-ны нээсэн Anubias gigantea болон Engler-ын Anubias heterophylla байдаг. Тэдний ургамлууд багцаараа 83 см өндөр, навчны урт нь 40 см урт, 13 см өргөн болдог байна. Хамгийн жижиг нь Crusio-ын нээсэн Anubias barteri var. nana (Engler) юм. Өндөр нь дөнгөж 10 см, навчнь 6 см урт 3 см өргөнтэй байх ажээ. Анубиас нь усны мандал дээш сайн ургадаг ба Paludarium буюу 2 нутагтны танкинд ургуулж болох ажээ.

Anubias barteri var. nana (Engler) Crusio
Нэршил: Anubias nana Engler
Жижиг, мөлхөө, зүрх хэлбэрийн навчтай
Мөчир: дээд тал нь 5 cm урт
Навч: Дээд тал нь 6 см 3 см өргөн
Аквариумд: 5 - 10 cm өндөр

Тохирсон нөхцөл:
Temperature: 22 - 27 °C
pH: 5.5 - 9.0
Усны хатуулаг: 3 - 10 dGH
Аквариумд байрлах: Нүүрэн талд
Ургалтын хурд: Сар бүр гөлөглөнө

Манайд хааяа нэг бараан өнгийн Anubias barteri var. nana жижиг сагсанд хийсэн байдалтай харагддаг.




Харин энэ бол арай гэрэлтэй өнгөтэй Anubias barteri var. nana "Gold" -г харж байна.




Anubias barteri var. angustifolia


Anubias barteri var. coffeefolia






Anubias barteri var. barteri




Anubias barteri var. glabra


Anubias barteri var. glabra Боловсросон үр


20 өдрийн дараа соёолж буй үр


6 сартай нялх ногоо




Хүлэмжинд ургуулж буй үндсэнд байрлуулсан Анубиас






[ Copy this | Start New | Full Size ]